БОСА Холдинг ХХК 25 жил
2021 оны 10 сарын 08

1990 онд БОСА ХХК нь хүнсний бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж, 1996 онд албан ёсоор үйл ажиллагаагаа баталгаажуулж БОСА ХХК-г бүртүүлсэн билээ. Монголын анхны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулж жижиглэн худалдааны салбарт томоохон дэвшлийг гаргасан. Бид 2003 оноос БОСА Групп, 2012 оноос БОСА Холдинг ХХК болж өргөжин тэлсэн билээ.

Энэ жил буюу 2021 онд БОСА Холдинг ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд бид хүнсний импорт, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, брэнд франчайзинг, эрдэст ус, чихэр үйлдвэрлэл, үйлчилгээ, Барилга, Харуул хамгаалалтын чиглэлээр Монгол улсад бүртгэлтэй нийт 8 гишүүн компанийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Биднийг дэмжин хамтран ажиллаж ирсэн харилцагч, үйлчлүүлэгч, бизнесийн түншүүд, үе үеийн ажилтан, албан хаагчид та бүхэндээ БОСА Холдинг ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.