Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах хэсгийг тохижууллаа
2021 оны 10 сарын 07

9-р сарын 29-нд Дэлхийн зүрхний өдөр тохиодог билээ. Энэхүү өдрийг тохиолдуудлан “Эрүүл зүрхний төлөө” уриатай нүүрс усгүй шар буурцгийн тос SIMPLY брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах хэсгийг тохижуулж хүлээлгэн өглөө.

Мөн хүлээлгийн танхимд үйлчлүүлж буй иргэдийн цэвэр усны хэрэглээг хангахаар цэвэр усны төхөөрөмж, Тэрэлж Байгалийн Эрдэст Усны 6 сарын хэрэглээг бэлэглэж байна.

Хүнд хэцүү энэ цаг үед хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн хамт олондоо халуун зүрхнээсээ талархал илэрхийлэн энэхүү сайн дурын ажлыг хийлээ. Мөн тус эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэд маань шинэхэн тохьтой дулаахан танхимаар үйлчлүүлэх боломжтой боллоо.