Эмч, эмнэлгийн ажилчдад ажлын гутал хандивлаж, хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа
2021 оны 12 сарын 10

Цар тахлын нөхцөлд ч ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө 24 цагийн бэлэн байдалд тогтмол ачаалалтай ажиллаж буй хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилчид юм. 
Гэвч аливаа хандив тусламж үзүүлэхдээ тухайн эмнэлэг, түүгээр үйлчлүүлж буй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг л явуулдгаас эмч, эмнэлгийн ажилчдын хувьд хангамж, дэмжлэг маш бага байдаг байна. 
Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдад талархан, бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор БОСА Холдинг ХХК нь ачаалал өндөртэй томоохон эмнэлгүүд болох ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ, УЛСЫН ГУРАВ ДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн 300 эмч, эмнэлгийн ажилчдад Европын алдарт BATA брэндийн ажлын гутлыг хандивлаж, цаашид 2 жилийн хугацаанд тогтмол 25%-ийн хямд үнээр нийлүүлэх санамж бичгийг байгуулжээ.

Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд хувцас хэрэглэгдэхүүнийг өөрсдийн зардлаар бэлтгэдэг бөгөөд чанартай, хөлд эвтэйхэн гутал нь олон цагийн ажил хөдөлмөрт хамгийн чухал болохыг онцолж, нүдээ олсон тус үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. 

 

 

 

 

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжин ажилласан БОСА Холдинг ХХК-ийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд хүргэж, нийт эмнэлгийн салбарын ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.