blog

Худалдааны салбарынханд зориулсан өдөрлөг

2017 оны 12 сарын 09

Монгол улсад үндэсний Худалдаа хоршооны салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан БОСА ХОЛДИНГ ХХК-ийн тэргүүлэх үйл ажиллагаа болох худалдаа үйлчилгээний чиглэлийн ажилтнууддаа зориулан хүндэтгэлийн өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт гишүүн компаниудын төлөөлөл болсон 90 гаруй ажилтнууд оролцсон байна. Арга хэмжээг нээн БОСА ХОЛДИНГ ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Батбаяр үг хэлж баяр хүргэлээ.
Мөн тэдэнд зориулж Монголын лектор төвийн захирал Ц.Баатархүү “Өөрийгөө танин мэдэх буюу Өөрийн үнэ цэнийг бий болгох” сэдвээр илтгэл тавилаа.
Өдөрлөгөөр Монголын залуучуудын холбооны шагналаар шагнагдсан дараах ажилтнуудад шагналыг гардуулсан бөгөөд хамтдаа баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медал БОСА ХХК Үнийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа, БОСА ХХК БОСА 7 салбарын худалдагч Д.Эрдэнэтуяа, БОСА ИМПЕКС Худалдааны төлөөлөгч А.Баасандамба, Оул Эм Эн Жи Хамгаалагч Г.Ганбүргэд, Блү Голд ХХК Захиалгын менежер Э.Должин, Мандах дөрвөн улирал ХХК худалдагч-касс Х.Саруулбуян, БОСА ХХК БОСА март-4 салбарын худалдагч Ц.Пүрэвсүрэн
МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар” БОСА ИМПЕКС Түгээгч А.Насанжаргал, Блү Голд ХХК Борлуулагч Ц.Давгажамц, БОСА ИМПЕКС Ачигч /Зүүн агуулах/ Д.Амартүвшин, Оул Эм Эн Жи Гэрээт хамгаалагч Г.Нямхүү, БОСА ХХК БОСА март-1 салбарын худалдагч Т.Уранцэцэг, БОСА ХХК БОСА 3 салбарын худалдагч О.Сарнай, БОСА ХХК БОСА 2 салбарын худалдагч Д.Отгонцэцэг, БОСА ХХК БОСА 7 салбарын кассчин Б.Одонтунгалаг, БОСА ХХК БОСА 8 салбарын худалдагч Д.Гэрэлцэцэг, Мандах дөрвөн улирал ХХК худалдагч-касс П.Онон, Блү Голд ХХК Жолооч С.Мөнхбат
МЗХ-ны “Эр зоригийн алдар” Оул Эм Эн Жи ХХК Гэрээт хамгаалагч Г.Бямбасүрэн