blog

Daily Grocers франчайз хөтөлбөртэй боллоо

2020 оны 10 сарын 06

Өсөн нэмэгдэж буй жижиглэн худалдааны салбарт үнэ цэнэ бүхий давуу талуудыг бий болгосон Daily Grocers хүнсний сүлжээ дэлгүүрийг франчайз эрхээр эзэмших боломжийг олгож байна.

БОСА Холдинг ХХК-ийн гишүүн компани болох БОСА ХХК-ийн үүсгэн байгуулсан Daily Grocers хүнсний сүлжээ дэлгүүр нь орчин үеийн чиг хандлагыг агуулсан 100% дотоодын хөрөнгө оруулалттай, үндэсний анхны Farm Market юм.

Шинэ хүнсийг илүү ойроос уриаг дэвшүүлэн ажиллаж буй Daily Grocers-ийн нийт 16 салбар дэлгүүрүүд нь зах зээлд тогтсон үйл ажиллагаатай, өдөр тутам үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгчидтэй болжээ.

Үнэнч хэрэглэгч, тогтворжсон үйл ажиллагаатай Daily Grocers-ийн салбар дэлгүүрүүдээ франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэн өгч, хамтран ажиллах саналыг ийнхүү зарлаад байна.

 

Та энэхүү Daily Grocers Franchise хөтөлбөрийг сонирхож байгаа бол ЯГ ОДОО дараах линкээр орж анкетаа бөглөж илгээнэ үү. Танд амжилт хүсье!

http://franchise.dailygrocers.mn/