Бидний үйл ажиллагаа

Хэрэглэгчээ эрхэмлэн дээдэлсэн оюуны болон техник технологийн дэвшилд тулгуурлан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэгч холдинг компани

БОСА ХХК

Монголын сүлжээ дэлгүүрийн анхдагч бөгөөд Улаанбаатар хотын 10 байршилд чанартай, эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэж байна.


http://chainstore.bosa.mn

БОСА ИМПЕКС ХХК

Дэлхийн 10 гаруй орноос 500 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлон монголын хэрэглэгчдэд хүргэдэг.


http://www.bosa-impex.mn

БАРУУН БҮС ХХК

Баруун бүсийн хүн ам, хөдөө орон нутаг руу зорчигч, аялагчдад баталгаат хүнс, түүнийг дагасан нэг цэгийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг Энхжин худалдааны төвөөр үйлчилдэг

http://enkhjin.bosa.mn

ОУЛ ЭМ ЭН ЖИ ХХК

Дохиолол хамгаалалт болон гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг 2000 орчим харилцагчид хүргэн ажиллаж байна.



http://www.owlsecurity.mn

БЛҮ ГОЛД ХХК

Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газар болох Хатан туулын хөвөөнөөс 110 м-ийн гүнээс авдаг “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

http://www.bluegold.mn

БОСА КОНСТРАКШН ХХК

2011 оноос эхлэн барилга угсралт, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.



http://construction.bosa.mn

БАТБАЯРЫН НОМИНЧИМЭГ САН

Өсвөр үе ирээдүйн хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих зорилгоор 2010 онд байгуулагдсан сан юм.



http://nominchimeg.bosa.mn














БИДНИЙ ТУХАЙ

1990 оны эхээр өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Номин-дарь ХЭАА-г байгуулж, хүнсний бараа худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь өнөөдрийн БОСА ХОЛДИНГ бий болох үндэс суурийг тавьсан.

Компаниудын үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотой 2003 оноос Группын зохион байгуулалтанд орж

       -  Сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах БОСА ХХК

       -  Импортын бөөний худалдаагаар дагнасан БОСА ИМПЕКС ХХК

       -  Харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх ОУЛ ЭМ ЭН ЖИ ХХК

       -  Байгалийн эрдэст усны үйлдвэрлэл эрхлэх БЛҮ ГОЛД ХХК

       -  Хүнсний бөөний худалдаа, үйлчилгээ  эрхлэх БАРУУН БҮС ХХК

       -  Барилга, угсралт, барилгын материалын худалдааны БОСА Констракшн ХХК

компаниудыг бодлогоор удирдан  зөвлөж, ажиллаж байна.

13 ЖИЛ ДАРААЛАН
МОНГОЛ УЛСЫН ТОП-100, ТОП-150
АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРСАН

  • 2001-2010 ОНД ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ
  • 2011-2013 ОНД ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР
УДАА ДАРААЛАН ШАЛГАРСАН.

  • 2001 ОНД НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ
  • 2004, 2008 ОНЫ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ААН
  • 2010 ОНЫ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН
ОЛОН ТӨРЛИЙН НЭР ХҮНД БҮХИЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛСОН.

  • 2004 ОНД ҮНДЭСНИЙ БРЭНД - МҮХАҮТ
  • 2005 ОНД ХУДАЛДААНЫ БРЭНД - МҮХАҮТ
  • 2006 ОНД ХЭРЭГЛЭГЧДЭД ИТГЭМЖЛЭГДСЭН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН - МҮХАҮТ
  • 2010 ОНД ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ - МҮХАҮТ

ИМПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА
НЭР ХҮНД БҮХИЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛСОН.

  • 2001 ОНД ОНЫ ШИЛДЭГ ДИСТРИБЬЮТЕР - МҮХАҮТ
  • 2002 ОНД ҮЕ ҮЕ КОФЕГООР ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН - МҮХАҮТ
  • 2012 ОНД ОНЦЛОХ ИМПОРТЛОГЧ - МҮХАҮТ

МЭНДЧИЛГЭЭ


Бид өнгөрөгч 20 шахам жилийн хугацаанд хөгжиж, шинэчлэгдсээр Монголдоо тэргүүлэх компаниудын нэг болж чадлаа. Энэ бол БОСА ХОЛДИНГ-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдын нөр их оюуны хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм.
Биднийг дэмжиж хамтран ажиллаж буй хэрэглэгч, харилцагч, бизнесийн түнш танд гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын олон талт хамтын ажиллагаа тасралтгүй цэцэглэн хөгжих болно гэдэгт итгэлтэй байна.


Ц.Батбаяр
Хувь нийлүүлэгчдийн хурлын дарга

















Мэдээлэл

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг баталгаатай, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин үйл ажиллагаагаа сайжруулан хөгжүүлсээр ирсний үр дүнд “БОСА” гэдэг нэр нь хот хөдөөгийн хэрэглэгчдэд хэзээний танил болсонд баяртай байдаг.

ЖЮҮ ЖИЦҮГИЙН УАШТ ТЭМЦЭЭНД 400 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦЛОО

2018-01-08

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд 1-р сарын 6, 7-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Active брэнд дэмжин ажилласан бөгөөд 36 байгууллагын 400 гаруй тамирчид өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох, ерөнхий шүүгч АНУ-ын иргэн, “Ралф Грейсси Беркли салбарын захирал, жюү жицүгийн хар бүст Дэвид Клахан тэргүүтэй хүмүүс оролцов.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюү жицүгийн анхдугаар тэмцээн болсон байна. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Арван жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Харин удаах тэмцээн нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ юм.

Холбоо барих

Хаяг

Улаанбаатар хот
Баянгол дүүрэг, Өндөр гэгээн
Занабазарын гудамж, Гандан-15
Утас: (976) 75754488
Эмайл: info@bosa.mn