
БОСА ХХК
Монголын анхны сүлжээ дэлгүүр болох БОСА Сүлжээ дэлгүүрийг нээн ажиллуулж улмаар 23 жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Бид өнгөрөгч 20 шахам жилийн хугацаанд хөгжиж, шинэчлэгдсээр Монголдоо тэргүүлэх компаниудын
нэг
болж чадлаа. Энэ бол БОСА ХОЛДИНГ-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдын нөр их оюуны
хөдөлмөр,
хичээл зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаатай салшгүй
холбоотой юм.
Биднийг дэмжиж хамтран ажиллаж буй хэрэглэгч, харилцагч, бизнесийн түнш танд гүнээ талархаж
буйгаа илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын олон талт хамтын ажиллагаа тасралтгүй цэцэглэн
хөгжих
болно гэдэгт итгэлтэй байна.
Ц.БАТБАЯР
БОСА ХОЛДИНГ ХХК-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
Монголд тэргүүлж, Дэлхийд өрсөлдөнө.
Хамтын манлайллаар хөгжлийг түүчээлэгч үндэстэн дамнасан компани байна
Бүтээлч оргилуун сэтгэлээр ажиллацгаая
БОСА Холдинг ХХК нь 1996 онд анхны гишүүн компани болох БОСА ХХК-г үүсгэн байгуулсан бөгөөд Монголын худалдааны салбарын ууган аж ахуйн нэгжийн нэг юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад бүртгэлтэй нийт 10 гишүүн компанийн бүрэлдэхүүнтэйгээр БОСА Холдинг ХХК үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын анхны сүлжээ дэлгүүр болох БОСА Сүлжээ дэлгүүрийг нээн ажиллуулж улмаар 24 жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа эрхлэн 2019 онд рэбрэндинг хийх зарчмаар DAILY Grocers төслийг хэрэгжүүлэн өдгөө DAILY Grocers сүлжээ дэлгүүр 16 салбар, БОСА Сүлжээ дэлгүүр 3 салбар дэлгүүртэйгээр хэрэглэгчдийнхээ өдөр тутмын хүнсний хэрэгцээг ханган ажиллаж байна.
БОСА Холдинг ХХК-ийн гишүүн компани болох БОСА Импекс ХХК нь дэлхийн 40 улсаас 600 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч Монголын тэргүүлэх гадаад худалдааны компанийн 1 юм.
БЛҮ Голд ХХК нь Горхи Тэрэлжийн сав газрын цэвэр ундаргаас евро стандартад нийцүүлэн шүүж байгалийн эрдэсийг алдагдуулалгүйгээр 0,33л – 18,9л хүртэл 5 төрлийн хэмжээгээр савлан хэрэглэгчиддээ 2004 оноос хүргэн ажиллаж байна.
БОСА Холдинг ХХК-ийн гишүүн компани болох БОСА Импекс ХХК нь 2017 оноос эхлэн олон улсын франчайзингийн бизнесийг эрхэлж, улмаар бие даасан БОСА Глобал брэндс ХХК-г 2019 онд үүсгэн байгууллаа. Олон улсын франчайзингийн бизнесийг Монгол улсын зах зээлд нутагшуулах, Монголын хэрэглэгч нарт дэлхийн брэндүүдийг хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Тус компани нь:
- 2017 онд - Дэлхийн 60 гаруй улс оронд 70 компани, 4700 гаруй нэрийн дэлгүүр, 100 мянга гаруй франчайзинг салбартай Bata европ гутлын бренд
- 2018 онд - Герман улсын гал тогооны хэрэгслийн алдарт “Gipfel” брэнд,
- 2019 онд - 15-25 насны залуу охидын загварлаг бэлэн хувцасны Швейцарь брэнд Tally Weijl,
- 2020 онд - Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Америкийн тансаг зэрэглэлийн брэнд болох Michael Kors-ыг тус тус амжилттай нэвтрүүлээд байна.
Мөн хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулах БОСА Кондитер ХХК буюу МОНКОНДИ чихрийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхлэн Монгол улсад анхны масс үйлдвэрлэлийн чихрийн үйлдвэрийг амжилттай байгуулан эхний бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчиддээ хүргээд байна.
БОСА ХОЛДИНГ ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл:
- БОСА ХХК – Сүлжээ дэлгүүр, Daily Grocers
- БОСА Импекс ХХК – Гадаад худалдаа
- БЛҮ Голд ХХК – Үйлдвэрлэл
- БОСА Глобал брэндс ХХК – Франчайзинг
- БОСА Кондитер ХХК – Үйлдвэрлэл
- ОУЛ ЭМ ЭН ЖИ ХХК - Дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээ
- БАРУУН БҮС ХХК - Хоол үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн менежмент /Энхжин худалдааны төв/
- БОСА Констракшн ХХК - Барилга угсралт, барилгын материалын худалдаа
- Мандах 4 улирал ХХК – Гадаад худалдаа
- Батбаярын НОМИНЧИМЭГ сан - Өсвөр үе, залуучуудын боловсрол, нийгмийн хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.
Хэрэглэгчээ эрхэмлэн дээдэлсэн оюуны болон техник технологийн дэвшилд тулгуурлан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэгч холдинг компани
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг баталгаатай, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилго тавин үйл ажиллагаагаа сайжруулан хөгжүүлсээр ирсний үр дүнд “БОСА” гэдэг нэр нь хот хөдөөгийн хэрэглэгчдэд хэзээний танил болсонд баяртай байдаг.