blog

Худалдаа, үйлчилгээний салбарын сургалт

2017 оны 12 сарын 04

Монгол Улсад худалдаа хоршооны салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан “Хандлага - ур чадвараас чухал” сэтгэл зүйн сургалт болон “Пос төхөөрөмжийн тухай ойлголт, зааварчилгаа” сургалтуудад дэлгүүрийн худалдаа үйлчилгээний салбарын ажилтнуудаа хамрууллаа.
Тус сургалтууд нь БОСА Холдинг - Хаан банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг 40 орчим ажилтнууд хамрагдлаа. Сургалт амжилттай болсон бөгөөд оролцогчид сэтгэл хангалуун байлаа. Хамтын ажиллагааны хүрээгээ улам бататган 2018 ондоо улам олон сургалтуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.