blog

Хүндэтгэлийн өдөрлөг

2017 оны 12 сарын 09

Монгол Улсад Санхүүгийн алба үүсгэн байгуулагдсаны 106 жилийн ойг тохиолдуулан БОСА ХОЛДИНГ ХХК-ийн нийт гишүүн компаниудын санхүүгийн албан тушаалтнуудад зориулан “Хүндэтгэлийн өдөрлөг”-ийг өнгөрөгч оны 12 сард зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Монголын Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн Тэргүүн, Доктор, профессор, гавьяат эдийн Л.Дондог болон гүйцэтгэх Захирал н.Жаргалсайхан нар оролцсон бөгөөд нийт нягтлан бодогч нар мэргэжлийн ёс зүйн тангаргийг өргөж тангараг өргөснийг батламжилсан гэрчилгээг гардуулав. Өдөрлөгийн үеэр Сангийн яамны "Жуух бичиг"-ээр БОСА Компанийн БОСА март-1 дэлгүүрийн менежер, нягтлан бодогч Д.Болортуяа, БОСА Импекс компанийн Ахлах нягтлан бодогч Б.Мөнхгэрэл, БОСА Импекс компанийн нягтлан бодогч Д.Байгалмаа нар шагнагдсаныг гардуулан өглөө.