БОСА ХОЛДИНГ ХХК нь 1996 оноос чихрийн зах зээлд Дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн дистрибьютерээр ажиллан, Монгол улсын чихэр болон амттаны ТОП 5 импортлогч компаниудын нэг юм. Уг туршлага дээрээ үндэслэн 2019 оноос чихэр амттаны зах зээлд үйл ажиллагааг өргөжүүлэхээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, ОХУ-ын Ноу хау болон БОСА Холдинг компанийн олон жилийн туршлагыг хослуулан “Бид Аз жаргалыг үйлдвэрлэдэг” гэсэн уриан дор МОНКОНДИ брэндийн чихрийн үйлдвэрийг Монгол улсдаа амжилттай нээлээ.
“БЛҮ ГОЛД” ХХК нь 2004 онд байгалийн эрдэст усны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж” байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. “БЛҮ ГОЛД” ХХК нь үйлдвэрийн барилгыг 864 мкв-аар өргөтгөж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Евро стандарт хангасан Турк улсын тоног төхөөрөмжөөр шинэчлэснээр үйлдвэрийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж, Монгол улсын баллонтой усны зах зээлд тэргүүлэх байр сууриа улам бататгаж ажиллаж байна.