Анкетын сонгон шалгаруулалт
Анкет бөглөх шатны шалгаруулалт


БОСА Холдинг ХХК-ийн хүний нөөцийн бодлого нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тулгуурлан мэдлэг, ур чадвартай ажилтныг сонгож ажилд томилох, тэднийг ажлын байран дээр илүү сургаж хөгжүүлэх, урамшуулах, ажилтнуудын тогтвортой хүсэл эрмэлзэлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтан бүрийн хувийн болон мэргэжлийн ур чадварыг нээж албан тушаалын залгамжлалыг тодорхойлох, албан тушаалд сэлгэн ажиллуулах замаар ажилтны манлайллыг хангана.
Ажилтнуудын эерэг сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлж, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бий болгон хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг зорьдог бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуулийн дагуу адил тэгш боломжийг ажилтан бүрд олгож хоёр талын харилцан үр ашгийг нэмэгдүүлэхэд гол зорилго оршино.

Анкет бөглөх шатны шалгаруулалт
Анкет бөглөх шатны шалгаруулалт
Анхан шатны ярилцлагын процесс
Нэмэлт шалгалт, тестийн шат
Эцсийн шийдвэр гаргах шат
- Худалдааны цэгүүдэд Баллонтой болон жижиг савлагаат цэвэр усыг тогтмол нийлүүлэх - Харилцагч, үйлчлүүлэгч нартай борлуулалтын тооцоо нийлэх - Борлуулалтын сувгийг өргөжүүлэх, идэвхжүүлэлт, сурталчигааны ажлын биечлэн хэрэгжүүлэх - Сар бүрийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч ажиллах - Борлуулалт, түгээлтийн машиныг жолоодох
4,000,000-4,500,000 ₮
- Бараа материалын орлого, зарлагыг бүртгэх, тайлагнах - Агуулахын бүрэн бүтэн байдал, бараа материалын тоо, чанарыг хянах - Тооллого хийх, үлдэгдлийг баталгаажуулах - Санхүүгийн баримт бичгийг бүрдүүлэх, өдөр тутмын бүртгэл хөтлөх - Компанийн дотоод журам, аюулгүй ажиллагааг мөрдөх
2,100,000-2,500,000 ₮
- Автомашины борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах - Худалдан авагч, үйлчлүүлэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээний цогц мэдээллээр хангах, автомашины танилцуулга хийх - Байгууллагыг төлөөлөн харилцагчидтай уулзах, захиалга авах, борлуулалтыг нэмэгдүүлэх болон борлуулалтын сувгуудыг идэвхжүүлэх - Харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах - Борлуулалтын мэдээ боловсруулах, тайлагнах
2,500,000-3,000,000 ₮
- Заслын төлөвлөгөө боловсруулж, зураг төсөл стандартын дагуу зохион байгуулж удирдах - Заслын ажилтнуудыг чиглүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэн, гүйцэтгэлийн хянах - Ажлын явцын тайлан бэлтгэх, холбогдох бичиг баримт боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгнө
3,500,000-4,000,000 ₮