Агааржуулалтын сэнс
Company hero banner

Монголд тэргүүлж, дэлхийд өрсөлдөнө.

Бид танд өр төлбөрийг бууруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, урт хугацааны санхүүгийн амжилтанд хүрэхэд туслах мэргэжлийн татварын төлөвлөлт, санхүүгийн зөвлөгөө өгдөг.

БОСА Холдинг ХХК Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид, үйлчлүүлэгчид, хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! БОСА Холдинг ХХК нь 1996 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эдийн засаг, бизнесийн салбарт өөрийн байр сууриа амжилттай эзэлж, хөгжил дэвшлийн төлөө тууштай зүтгэсээр ирлээ. Өнөөдөр бид 10 гишүүн компаниараа дамжуулан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, харуул хамгаалалт, технологийн шийдэл зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа нь бидний бахархал юм. Бид дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ экспортын чиглэлээр ч боломжийг эрэлхийлж байна. Бидний эрхэм зорилго бол хамтын манлайллаар хөгжлийг түүчээлж, Монголд тэргүүлэхээс гадна дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий компани байх явдал юм. Энэ зорилгын хүрээнд бид "Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе" уриан дор ажиллаж, чанар, инноваци, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна.

seo

Б.Нандинчимэг

БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал

БОСА Холдинг ХХК үүсэл, хөгжил

1990 онд "Номиндарь" хувиараа эрхлэх аж ахуйн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлснээр БОСА ХХК-ийн үндэс суурийг тавьсан билээ. 1996 онд албан ёсоор "БОСА" ХХК-ийг байгуулж, Монголын анхны сүлжээ дэлгүүрийг нээж, жижиглэн худалдааны салбарт шинэ жишиг тогтоосон төдийгүй бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр түгээлтийн системийн анхдагч болсон билээ. Өдгөө БОСА Холдинг ХХК нь бизнесийн 7 салбарт үйл ажиллагаа явуулж, 10 гишүүн компанийг нэгтгэсэн, Монгол Улсын шилдэг татвар төлөгчдийн нэг болж өргөжсөн байна.  Үүсгэн байгуулагдсанаас хойш 600 гаруй ажилтантай, 20,000 гаруй бизнесийн түнштэй, 300 гаруй нийгмийн хариуцлагын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бид “Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе!” уриатайгаар хөгжлийн түүчээ болсоор байна. 

bg

Бидний амжилт

Улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан импортлогчоос экспортлогч болох зорилготойгоор хүнсний 2 үйлдвэрийг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байна.

Үүсгэн байгуулагчид

Манай компанийн стратегийн чиглэлийг тодорхойлж, удирдлагын чанартай ажиллагааг хангадаг мэргэшсэн удирдлагын баг

Ц.Батбаяр

Ц.Батбаяр

Ерөнхийлөгч

Ц.Одсүрэн

Ц.Одсүрэн

Тэргүүн Дэд Ерөнхийлөгч

A.Цасчихэр

A.Цасчихэр

Дэд Ерөнхийлөгч

БОСА Холдинг ХХК Удирдлагын баг

БОСА групп компаниудын мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж буй удирдлагын баг.

Б.Нандинчимэг

Б.Нандинчимэг

БОСА Холдинг ХХК Гүйцэтгэх захирал

Г.Нарангарав

Г.Нарангарав

Санхүү Удирдлагын Газрын Захирал

Ө.Цэнгэлмаа

Ө.Цэнгэлмаа

Үйл Ажиллагаа Бодлого Төлөвлөлтийн Газрын Захирал

 C.Наранжаргал

C.Наранжаргал

Бизнес Хөгжлийн Газрын Захирал

Гишүүн компаниудын удирдлага

БОСА групп компаниудын мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж буй удирдлагын баг

Н.Гэрэлцэцэг

Н.Гэрэлцэцэг

БОСА Импекс ХХК Гүйцэтгэх захирал

Т.Анар

Т.Анар

Эсаром Монголиа ХХК Гүйцэтгэх захирал

Л.Түмэнжаргал

Л.Түмэнжаргал

Баруун Бүс ХХК Гүйцэтгэх захирал

Б.Ариунболд

Б.Ариунболд

Блү Голд ХХК Гүйцэтгэх захирал

С.Ариунцэцэг

С.Ариунцэцэг

БОСА Кондитер ХХК Гүйцэтгэх захирал

Он цагийн товчоон

2023

FOTON компанийн албан ёсны дистрибьютер

БНХАУ-ын арилжааны автомашин үйлдвэрлэгч FOTON компанийн албан ёсны дистрибьютер болсон.

2022

Esarom компанийн Монгол дахь

Esarom компанийн Монгол дахь албан ёсны түгээлтийн түнш болсон

2020

MONKONDI үйлдвэрийг нээлээ

Импортын бүтээгдэхүүнийг орлох масс чихрийн MONKONDI үйлдвэрийг нээлээ.

2020

Michael Kors брэндийн франчайз эзэмшигч

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог АНУ-ын тансаг зэрэглэлийн Michael Kors брэндийн франчайз эзэмшигч болсон.

2019

Daily Grocers-ийг амжилттай нээлээ

Орчин цагийн чиг хандлагад нийцсэн Daily Grocers-ийг амжилттай нээлээ.

2019

Швейцарын загварын брэнд

Швейцарын загварын брэнд болох Tally Weijl-ийн франчайз эзэмшигч болсон.

2019

БОСА 1 худалдаа

БОСА 1 худалдаа үйлчилгээний цогц төвийг нээлээ.

2018

ХБНГУ-ын гал тогооны хэрэгслийн GIPFEL

ХБНГУ-ын гал тогооны хэрэгслийн GIPFEL брэндийг хэрэглэгчдэдээ танилцууллаа.

2017

Дэлхийн 60 гаруй оронд

Дэлхийн 60 гаруй оронд 100’000 гаруй дэлгүүртэй, Европын алдарт гутлын BATA брэндийг албан ёсны эрхтэйгээр дотоодын зах зээлд нэвтрүүллээ.

2005

Хан Хэнтийн нурууны горхи

Хан Хэнтийн нурууны горхи Тэрэлжийн сав газраас Тэрэлж байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж эхлэв.

2005

Хан Хэнтийн нурууны горхи

Хан Хэнтийн нурууны горхи Тэрэлжийн сав газраас Тэрэлж байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж эхлэв.

2003

Энхжин худалдаа үйлчилгээний төв

БАРУУН БҮС ХХК-ийг байгуулж Энхжин худалдаа үйлчилгээний төвийг ашиглалтад оруулав.

1999

Бараа бүтээгдэхүүн

Бараа бүтээгдэхүүний түгээлтийн үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн.

1997

Монголын анхны хүнсний сүлжээ дэлгүүр

Монголын анхны хүнсний сүлжээ дэлгүүрийн суурийг тавьж, Улаанбаатар хотод анхны өөртөө үйлчлэх 3 салбар дэлгүүр нээв.

1996

Үүсгэн байгуулсан

БОСА ХХК-ийг байгуулан Герман, Польш зэрэг орнуудаас хүнсний бүтээгдэхүүний импортын үйл ажиллагааг эхлүүлэв