Агааржуулалтын сэнс
Company hero banner
Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

img

БОСА Спортын их наадам 2025

Ангилал :

БОСА Спортын их наадам 2025 амжилттай болж өндөрлөлөө

БОСА группийн ажилтнуудын эрүүл мэнд, хамт олонч уур амьсгал, байгууллагын соёлыг дэмжих зорилготой Спортын их наадам энэ жил 19 дэх удаагаа 2025.04.06-04.12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны БОСА Спортын их наадам нь группийн бүрэлдэхүүнд багтдаг 10 компанийн 600 гаруй ажилтан оролцсон өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болж, хамт олны эрч хүч, эв нэгдэл, өрсөлдөөнт уур амьсгалыг мэдрүүлсэн онцлог үйл явдал боллоо.

Энэ жилийн наадам дараах төрлүүдээр явагдсан бөгөөд:

  • Сагсан бөмбөг

  • Гар волейбол

  • Дартс

  • E-sport (CS:GO тэмцээн)

гэх мэт оюуны болон биеийн хүч шаардсан төрөл бүрийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

Эцсийн дүнгээр нийт нийлбэр оноогоор дараах багууд тэргүүллээ:

  • 1-р байрБОСА Кондитер ХХК“Дөрвөн хүчтэн” баг

  • 2-р байрБОСА Импекс ХХК “Golden Storms” баг

  • 3-р байрБОСА Холдинг ХХК“Super Sharks” баг

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын амжилт гаргах биш, ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ танил, харилцаа холбоо бий болгох, хамт олны уур амьсгалыг эерэгээр өөрчлөх чухал ач холбогдолтой байлаа.

БОСА групп нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, ажлын урам зориг, хамт олны эерэг харилцаа, ур чадварын өсөлт зэрэг олон талт хөгжлийг дэмжих зорилгоор цаашид ч ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар байх болно.

ТЭМҮҮЛЭЛ БҮХЭНД БОЛОМЖ БҮТЭЭЕ!

NaN оны NaN сарын NaN өдөр