Агааржуулалтын сэнс
Company hero banner
Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

img

BOSA Finchamp 2025 амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа

Ангилал :

БОСА Холдинг нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж буй ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэг, ёс зүй, хамтын ажиллагааг дэмжих зорилготой BOSA FINCHAMP 2025 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Бид санхүүч” мэргэжлийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж, БОСА Холдинг болон түүний харьяа 6 компанийн санхүүгийн багууд оролцон, бодит туршлага, санхүү-удирдлагатай холбоотой асуудлуудын хүрээнд өрсөлдсөн юм. Тэмцээн нь мэдлэгээ гүнзгийрүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд хоёр үе шаттайгаар, мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр ялагчдыг тодруулсан байна.

СТОУС, НББОУС болон дотоод журам, хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүүгийн сахилга бат, бүртгэл, тайлагналын үнэн зөв байдал

бараа материал, үндсэн хөрөнгө, авлага, мөнгөн хөрөнгийн удирдлага, дотоод системүүдийн ашиглалт зэрэг бодит шалгуурт суурилсан онооны системээр үнэлэгдсэнээрээ онцлог байлаа.

Арга хэмжээний үр дүнг нэгтгэн 2025 оны 12 сарын 10-ны өдөр шилдгүүдийг шалгаруулан:

"Бид санхүүч" мэтгэлцээний тэргүүн байрт БОСА Кондитер ХХК-ийн хамт олон,

“Шилдэг бүртгэлтэй компани” - БОСА Импекс ХХК-ийн хамт олон,

“Шилдэг санхүүч” - "Баруун бүс" ХХК-ийн Тооцооны нягтлан бодогч Б. Наранчимэг,

“Онцлох санхүүч”- "Блү Голд" ХХК-ийн Нярав С. Батцэцэг шагналын эздийг албан ёсоор тодруулан, өргөмжлөл, урамшууллаар шагналаа. Шалгаруулалт нь баримтад суурилсан, ил тод, олон шатлалт үнэлгээгээр явагдсан нь арга хэмжээний бодит үнэ цэнийг илтгэж байв.

БОСА Холдинг цаашид ч мэргэжлийн хөгжил, шударга үнэлгээ, шилдгийг дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлж, санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах болно.

NaN оны NaN сарын NaN өдөр

Холбоотой мэдээнүүд

Шинэ Мэдээ