Агааржуулалтын сэнс
Company hero banner
Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

img

БОСА Холдинг ХХК - Монгол соёлын өвийг дэмжигч

Ангилал :

Монголын үндэсний хөгжмийн өвийг дахин амилуулж, орчин үеийн хөгжимтэй хослуулан дэлхийд өрсөлдөхүйц уран бүтээл туурвиж буй “Дэлхий” хамтлаг нь уламжлалт чавхдаст хөгжим болох товшуур, хэл хуур, хэц, хэнгэрэг зэрэг мартагдах шахсан зэмсгүүдийг орчин үеийн морин хуур, ятга зэрэг үндэсний хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан, дахин давтагдашгүй, цоо шинэ дуугаралтыг бий болгосон нь түүхэн ач холбогдолтой юм.

БОСА Холдинг ХХК нь үндэсний соёлын өвийг хадгалж, ирээдүй хойч үед өвлүүлэхийн төлөөх хариуцлагын хүрээнд "Дэлхий" хамтлагийн “Human” нэртэй цомгийн пянзны хувилбарыг албан ёсоор дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Тус цомгийн хамгийн анхны пянзыг БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нандинчимэг хүндэтгэлтэйгээр гардан авсан нь хамтын ажиллагаа, үнэт зүйлсийн илэрхийлэл байлаа.

БОСА Холдинг ХХК нь цаашид ч үндэсний өв соёл, уран бүтээлийг дэмжих бодлогын хүрээнд хамтран ажиллах, урлаг соёлоор дамжуулан нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.

“Дэлхий” хамтлагийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье!

ТЭМҮҮЛЭЛ БҮХЭНД БОЛОМЖ БҮТЭЭЕ!

NaN оны NaN сарын NaN өдөр