Агааржуулалтын сэнс
Company hero banner
Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

img

MonKondi шинэ бүтээл болох “АБВ” шивээстэй иштэй чихэр худалдаанд гарлаа.

Ангилал :

Монголын чихэр, амттаны зах зээлд чанар, найрлага, шинэлэг амтыг эрхэмлэн ажилладаг Монконди брэнд нь хүүхэд багачууд болон гэр бүлд зориулсан АБВ шивээстэй иштэй чихэр-ийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

АБВ шивээстэй иштэй чихэр нь AR (Augmented Reality) технологид суурилсан шинэлэг шийдэлтэй бөгөөд хүүхдүүд Monkondi Kids аппликейшнийг гар утсандаа татан, чихрээ уншуулснаар үсэг, тоо сурах боломжтойгоороо онцлог юм.

Чихрийн нэг талд хүүхдүүдийн сонирхлыг татах Мөнх Тунхын баатар, нөгөө талд нь Монгол хэлний 35 үсгийн аль нэг байрлах ба үсгүүдээр үг бүтээх боломжтой. Ингэснээр АБВ шивээстэй иштэй чихэр нь зөвхөн амттан төдийгүй суралцах сонирхлыг дэмжсэн боловсролын ач холбогдолтой бүтээгдэхүүн болж байна.

Мөн тус чихэр нь сонирхол татах өнгө дизайн, хүүхдэд тохирсон тааламжтай амт-ыг хослуулсан бөгөөд өдөр тутмын хэрэглээ, бэлэг дурсгал, урамшуулалд тохиромжтой сонголт юм.

NaN оны NaN сарын NaN өдөр

Холбоотой мэдээнүүд

Шинэ Мэдээ