



Ангилал :
Жил бүр БОСА-чууд бид тухайн оны ажлын үр дүнг дүгнэж, өндөр үр бүтээл гарган, хариуцсан ажилдаа манлайлан, хамт олондоо үлгэр дуурайлал болж ажилласан шилдэг ажилтнуудаа шалгаруулж, шагнан урамшуулдаг уламжлалтай.
2025 оны хувьд Оны шилдэг ажилтнаар 5 , Өсөх ирээдүйтэй ажилтнаар 7 ажилтан шалгарч, шагнагдлаа. 2025 оноос эхлэн байгууллагын шагналын төрөлд “Өсөх ирээдүйтэй ажилтан”-ы номинаци нэмэгдсэнээр онцлогтой боллоо. Шилдгүүдээ тодруулж, шагнан урамшуулах үйл ажиллагаа нь ажилтнуудын хөдөлмөр зүтгэл, ур чадвар, өсөлт хөгжлийг бодитоор үнэлж, цаашдын урам зориг, манлайллыг дэмжихэд чиглэдэг билээ.
Компанийн хамгийн үнэт зүйл бол ажилтнууд бөгөөд та бүхний хөдөлмөр, тууштай байдал бол БОСА-гийн бодит хүч юм. Шагнагдсан нийт ажилтнууддаа баяр хүргэе.






















