



Ангилал :
Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Монконди брэнд нь уламжлал ёсоор улаан морь жилийг бэлгэдсэн цагаан, улаан шандас чихэр-ээ хэрэглэгчдэдээ танилцуулж байна.
Цагаан шандас нь тарагны зөөлөн амттай, улаан шандас нь аарц, цөцгийний баялаг амтыг илэрхийлсэн бөгөөд аль хэдийн хэрэглэгчдийн гарт хүрч, борлуулагдаж эхлээд байна. Энэхүү амтны хослол нь Сар шинийн баярын идээ, гарын бэлэгт төгс зохицохоор бүтээгдсэн. Цагаан сарын баярт зориулан тусгайлан урласан чихрийн цаасны загварт Монголын бахархал, уламжлал, үнэт зүйлсийг шингээж, баярын уур амьсгалыг илтгэх өнгө төрх, бэлгэдлийг уран нарийн тусгасан нь онцлог юм.
Тавгийн идээ нь өнгөлөг, амтлаг
Гарын бэлэг нь үндэслэг, чанарлаг
Монконди брэнд ийнхүү уламжлалт баярын утга учрыг орчин үеийн амт, чанартай хослуулан, айл бүрийн баярын ширээг чимэх амттаныг хэрэглэгчдэдээ өргөн барьж байна.






















