Агааржуулалтын сэнс
Company hero banner
Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

img

FOTON Asia Pacific Partners Conference 2025

Ангилал :

𝐅𝐎𝐓𝐎𝐍 𝐌𝐨𝐭𝐨𝐫 Ази номхон далайн бүс нутгийн түншүүдийн чуулга уулзалт 𝟐𝟎𝟐𝟒.𝟏𝟏.𝟐𝟔-𝟐𝟖-ны өдрүүдэд болж өндөрлөсөн ба тус арга хэмжээнд Фотон брэндийн Монгол дахь албан ёсны түнш "БОСА Автомотив ХХК" болон "БОСА Холдинг ХХК"-н удирдлагууд амжилттай оролцлоо.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо "Фотон-н Ази Номхон Далайн Түншүүдийн чуулга уулзалт 2025" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 400 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм.

Чуулга уулзалтын үеэр FOTON Motor компанийн Тайланд дахь үйлдвэр нийт 1 сая дахь экспорт хийсэн чухал үеийг тэмдэглэхээс гадна APAC стратегийн дор нүүрстөрөгчийн саармаг шийдлүүдийн сайжруулалтаа дэлхий нийтэд зарлаж, SPARK+GREEN POWER хэмээх 2 том хүчний холбоог байгуулсныг тэмдэглэн өнгөрүүлэв. Мөн eMILER, eTUNLAND, eAUMAN зэрэг шинэ эрчим хүчний бүтээгдэхүүний хязгааргүй боломжуудыг харууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр "БОСА Автомотив ХХК" нь "Outstanding Sales Contribution Award" буюу "Борлуулалтын шилдэг түнш байгууллага"-аар тодорч, Гүйцэтгэх захирал Б.Нандинчимэг шагналыг гардан авсан баярт мөч давхар тохиосон юм.

Иймд нийт харилцагч хамтран ажиллагч нар, БОСА-чууддаа болон ФОТОН брэндийн үнэнч хэрэглэгч нартаа бүгдэд нь халуун баярын мэндийг хүргэе.

Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе!

NaN оны NaN сарын NaN өдөр