



Ангилал :
“Хаан банк”-наас зохион байгуулж буй гэр бүлийн гишүүн бүрд зориулсан Green Day ногоон өдөрлөг нь Төв цэнгэлдэх хүрээлэн-д болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь байгальд ээлтэй хэрэглээ, тогтвортой хөгжил, ногоон амьдралын хэв маягийг иргэдэд ойртуулан таниулах зорилготой бөгөөд БОСА Моторс энэхүү өдөрлөгт оролцож байна.
Өдөрлөгийн хүрээнд оролцогчид цахилгаан автомашин, ногоон барилгын материал, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, байгальд ээлтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн ногоон шийдлийг нэг дороос танилцах бөгөөд бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг ХААН Банк-ны ногоон зээлээр худалдан авах боломжтойгоороо онцлог болсон юм.






















