



Ангилал :
БОСА группийн нийт компаниудын хэмжээнд шинэ ажилтнуудыг хамарсан “BOSA Tour” танин мэдэхүйн аялал амжилттай зохион байгуулагдлаа. Тус аялал нь БОСА-гийн бизнесийн чиглэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, компанийн соёлыг бодитоор таниулах зорилготой юм.
Аяллын хүрээнд:
Блү Голд ХХК – Тэрэлж байгалийн эрдэст ус-ны үйлдвэр
БОСА Автомотив ХХК – Foton автомашины үзэсгэлэнгийн танхимыг үзэж сонирхлоо.
Аяллын үеэр оролцогчид үйлдвэрлэлийн бодит процесс, чанарын стандарт, борлуулалт, үйлчилгээний орчин, мөн тухайн компанийн ажлын урсгал, багийн уялдаа холбоотой газар дээр нь танилцав. “BOSA Tour” нь шинэ ажилтнуудын танилцах, дасан зохицох процессыг дэмжих, dаг хоорондын харилцан ойлголцол, нэгдмэл байдлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, давуу талыг ойлгуулах зэрэг олон талын үр өгөөжтэй хөтөлбөр болж өндөрлөлөө.






















