
Ангилал :
БОСА Саммит 2024 арга хэмжээ 10-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь нийт ажилчдын дунд 4 жилд нэг удаа өргөн хүрээтэйгээр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаа "Шинэ Эхлэл" сэдэвтэйгээр Брэнд дүр төрх шинэчлэлтээ танилцуулж, мөн шинэ уриа үгээ хамтдаа сонгон шалгаруулав.
Брэнд шинэчлэлттэй холбоотой нийт ажилчдын дунд "Уриа үгийн уралдаан" зарлаж, урьдчилсан байдлаар 5 ажилтны дэвшүүлсэн саналыг шалгаруулж, БОСА Саммит 2024 арга хэмжээн дээр санал дэвшүүлсэн уриа үгийнхээ тайлал илтгэл тавих боломж олгосон юм.
Шалгарсан уриа үг нь БОСА нийт компаниудын хүрээнд Монголдоо төдийгүй ОУ-д цаашид компанийг төлөөлөн ашиглагдах брэндийн үнэт зүйл болох юм.
Үүгээрээ Брэнд дүр төрх шинэчлэлтэнд нийт ажилчдын оролцоог багтааж, цаашид брэнд шинэчлэлтийн хүрээнд хамтдаа хийж, хэрэгжүүлэх ажлуудын эхлэлийг тавьлаа.
Арга хэмжээний онцлох хөтөлбөр:
"БОСА Холдинг ХХК"-ийн захирал Б.Нандинчимэг "Шинэ эхлэл" сэдэвт илтгэл
REBRANDING видео буюу лого тайлал
"ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ" сэдэвт гишүүн компаниудын удирдлагуудын хэлэлцүүлэг
"Masterclass" хичээл /ажилчдад урам зориг өгөх видео үзвэрүүд/
"БОСА түүхэн он цаг"- видео үзвэр
"Бидний мэдэх БОСА" сэдэвт БОСА Холдинг ХХК Санхүү хариуцсан захирал Г.Нарангарав ярилцлага
"БОСА-ийн ондоошил" сэдэвт үүсгэн байгуулагч нарын хэлэлцүүлэг
"Уриа үг"-ийн шалгаруулалт. 5 ажилтны санал дэвшүүлсэн уриа үгийн илтгэлээс
БОСА Холдинг ХХК Бизнес хөгжлийн газрын захирал Г.Намхайдорж илтгэл
БОСА нь 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш хадгалж ирсэн брэнд дүр төрхөө анх удаа бүрэн шинэчиллээ. "БОСА Саммит 2024" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, БОСА-чуудын хувьд түүхэн өдөр болж өндөрлөлөө.
ТЭМҮҮЛЭЛ БҮХЭНД БОЛОМЖ БҮТЭЭЕ!