



Ангилал :
Компанийн хөгжилд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулан, 20 жил ажилласан ажилтнуудын ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн БОСА Холдингийн Алдрын бөгжийг олголоо.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр БОСА Холдинг ХХК-ийн Үүсгэн байгуулагчдаас Алдрын бөгжийг БОСА Холдинг ХХК-ийн Жолооч Гомбожавын Чойсүрэн, БОСА Импекс ХХК-ийн Худалдааны төлөөлөгч Гонгорын Туул, БОСА Импекс ХХК-ийн Нярав Цэдэнбалын Энхсайхан нарт дурсгалаа.
2025 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар БОСА Холдингийн Алдрын бөгжөөр 25 хүн шагнагдсан байна.
Энэхүү үнэ цэнтэй шагналыг дагалдах шагнал урамшуулал нь сар бүр үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэл, мөн БОСА Холдингийн гишүүн компаниудаас бараа бүтээгдэхүүн худалдан авах 3,000,000 төгрөгийн бэлгийн картыг олгодог.
Компанидаа 20 жил, хичээл зүтгэлтэй, өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн Алдрын бөгжөөр шагнагдсан Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.
Мөн цаашид энэхүү Алдрын бөгжний эзнээр тодрох ажилтнууд манай компанид цөөнгүй байгааг дурдахад таатай байна.






















