
Ангилал :
мэдээ
"Bloomberg TV Mongolia"-с зохион байгуулсан шинэ эдийн засгийн шилдэг хурдасгуур тодруулах “Catalyst” арга хэмжээний хүрээнд БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нандинчимэг "INNOVATION CATALYST" шагналын эзнээр шалгарлаа.
Тус арга хэмжээ нь хөрөнгө оруулалт, инноваци, ESG, нэгдэн нийлэх хэлцэл, ухаалаг шийдэл зэрэг нийт 9 төрөлд эдийн засгийн шилдэг нөлөөлөгчдийг шалгаруулсан бөгөөд БОСА Кондитер ХХК–ийн хэрэгжүүлсэн МОНКОНДИ өндөр хүчин чадалт амттаны үйлдвэрийн төсөл инновацын салбар дахь онцлох бүтээн байгуулалтаар үнэлэгдсэн юм.
Монгол Улсад өндөр хүчин чадлаар амттан үйлдвэрлэдэг анхны үйлдвэр болох МОНКОНДИ төсөл 5 жилийн өмнө эхэлж, “Шар сүүний чихэр” зэрэг үндэсний онцлог бүхий шинэ бүтээгдэхүүнүүдийг гарган авахад 2 жилийн хугацаанд судалгаа, туршилт, хөгжүүлэлтийн шат дамжлагыг туулсан түүхтэй.
Энэхүү амжилт нь БОСА Холдинг болон гишүүн компанийн хувьд зөвхөн инноваци бус, тогтвортой хөгжил, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодит жишээ боллоо.
Нийт БОСА-чууддаа, хамтран ажиллагч байгууллагууд болон хэрэглэгчиддээ халуун баяр хүргэе!
Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе! 2024.11.22