
Ангилал :
мэдээ
БОСА Кондитер ХХК-ийн MONKONDI брэндийн "Шар сүүний чихэр" "Ард түмний хүнс"-ээр шалгарлаа
Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон "Ард түмний хүнс" шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг билээ.
Энэ жилийн "Ард түмний хүнс-2025" өргөмжлөлт бүтээгдэхүүнийг сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, Мах махан бүтээгдэхүүн болон бусад хүнс ангиллаар өргөн цар хүрээтэй шалгаруулснаараа онцлогтой юм. Хэрэглэгчийн дунд хийгдсэн судалгааны санал хураалтаар MONKONDI брэндийн "Шар сүүний чихэр" "Ард түмний хүнс"-ээр шалгарлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн үзэсгэлэн 2024.09.23-29-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ зохион байгуулагдсан бөгөөд MONKONDI брэнд тус үзэсгэлэн худалдаанд 3 дахь жилдээ амжилттай оролцлоо.