



Ангилал :
БОСА Моторс нь Хятад улсын ТОП-3 автомашин үйлдвэрлэгчийн нэг болох BAIC брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлж байна. BAIC Group (Beijing Automotive Industry Holding Co., Ltd.) нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Бээжингийн засгийн газрын өмчийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм. Өдгөө тус групп нь:
• Өөрийн брэндүүд: BAIC Motor, BAIC BJEV/BluePark (Цахилгаан), Foton (арилжааны /commercial) тээврийн хэрэгсэл
• Хамтарсан үйлдвэрүүд: Beijing Hyundai, Beijing Benz (Mercedes-Benz-тэй хамтран) гэсэн өргөн хүрээтэй бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхий даяар 10 сая гаруй автомашин борлуулсан амжилттайгаар BAIC групп нь найдвартай чанар, дэвшилтэт технологи, олон улсын стандартаараа хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр байна.
БОСА Моторс нь Монголын хэрэглэгчиддээ BAIC X7, BAIC X55 II, BAIC BJ40 Pro зэрэг олон улсад өндөр үнэлэгдсэн загваруудаа албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.






















